YES Mongolia

Эерэг өөрчлөлтийг бүтээх залуусын нэгдэл

Ижил сонирхолтой залуустайгаа нэгдэж, нийгэмдээ тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдлийг хамтдаа боловсруулцгаая. YES Mongolia - Хамтын хүч, Таны боломж.

ТҮҮХ

Үүсгэн байгуулагдсан

Н.Учралын санаачилгаар“Залуу үе” клуб болон “Yes! Mongolia” залуу багш нарын холбоо байгуулагдаж, 3000 гаруй залуусыг нэгтгэсэн.

Өсөлт

Клуб, холбоо хоёр хамтран 40-оос доош насны 3000 гаруй залуу багш нарыг нэгтгэсэн, 9 дүүрэг, аймаг орон нутагт салбартай үндэсний хэмжээний байгууллага болгон өргөжүүлэв.

Нийгмийн нөлөө

Засгийн газар болон аймаг, нийслэлийн боловсрол соёлын газруудтай хамтран жил бүр 1000 багшийн чуулга уулзалтын зохион байгуулав. Мөн шилдэг залуу багш нарыг шалгаруулах “Оюуны Элч” наадмыг жил бүр тогтмол зохион байгуулж, уламжлал болгов.

Албан ёсны байгууллага

“Залуу үе” клуб бие даан үйл ажиллагаа явуулж эхэллээ. “YES MPP” Энтрепренер залуучуудын холбоо болгон шинэчлэн байгууллаа. Энэ үед “YES Mongolia” холбооны өнөөгийн суурь бүтэц тавигдаж, албан ёсны гэрчилгээ авч, дүрэм, лого, тэмдгээ баталж холбооны бие даасан үйл ажиллагаа эхэллээ.

Өргөжилт

Салбар бүрийн манлайлагч 300 гаруй залуучуудаар эгнээгээ тэлж, хамтдаа хөгждөг, олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн ажлууд, нийгэмд хувь нэмэр оруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн, идэвхтэй залуучуудын нэгдэл болж өргөжив.

КОВИД үе

“Ковид -19” цар тахал үед YES-чүүд тусламж хэрэгтэй байгаа нийгмийн бүлгүүдэд хүрч, нийгмийн хариуцлагын ажлуудыг зохион байгуулав. Мөн БНСУ-ын Бусан хотод залуучуудын уулзалт зохион байгуулж, холбооны анхны гадаад хамтын ажиллагааг эхлүүлэв.

Нөлөө нэмэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгуульд YES-чүүд анх удаа баг бүрдүүлэн, Сүхбаатар аймагт МАН-ын сонгуулийг хариуцан ажиллав. Энэ нь гишүүдийн улс төрийн бодит оролцоо, туршлага, манлайллын ур чадварыг нэмэгдүүлсэн үйл явдал болов.

Орон нутаг тэлэлт

“YES Mongolia” холбоог МАН- ын дэргэдэх Социал Демократ Залуучуудын Холбооны дүрэмд Сениор клубээр албан ёсоор тусгагдав. Ингэснээр холбооны статус, нөлөө, залуусын төлөөлөх чадавх шинэ шатанд гарлаа. Мөн орон нутаг дах анхны салбар зөвлөл байгуулж эхлэв.

Статус өссөн

“YES Mongolia”-ын дүрэмд өөрчлөлт оруулж, СДМЗХ-ны 35-аас дээш насны залуучуудыг нэгтгэх, залгамж холбоо болсон байгууллага гэдгээ баталгаажууллаа.

Орон даяарх тэлэлт

21 аймаг, 9 дүүрэгт холбооны салбар зөвлөл байгуулж дууслаа. Ингэснээр холбоо үндэсний хэмжээний байгууллага болж өргөжив.

Олон улсын тэлэлт

Байгууллагын Алсын хараа, Эрхэм зорилго, бүтцийг шинэчлэн баталж, стратегийн баримт бичгийн суурийг бэхжүүлэв. Япон, Солонгос, АНУ, Тайланд улсуудад анхны гадаад салбар зөвлөлүүд байгуулж, үндэсний хэмжээнд төдийгүй олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж эхлэв.